Халтиргаа гулгаанаас сэргийлж, давс цацав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Халтиргаа гулгаанаас сэргийлж, давс цацав

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд цас их орсноос хальтиргаа гулгаа үүсч осол гарах нь нэмэгдсэн тул авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гурван тонн давсыг төв замуудаар цацжээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.. Өмнөх жилүүдэд цасыг хусаж цэвэрлэдэг байсан бол энэ жил хатуу хучилттай шинэ зам тавигдсантай холбогдуулан Хот тохижилт үйлчилгээний компанийн мэргэжлийн хүмүүсээр цэвэрлүүлж байгаа гэнэ. Мөн Мөрөн сумын Засаг дарга Б.Халтар захирамж гарган албан байгууллага аж ахуй нэгжүүд ойр орчмын цасаа цэвэрлэн болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэн шинэ оноо цэвэр орчинд угтахыг уриаллаа.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж