Өндөрхаан хотод шинэ орон сууц ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Өндөрхаан хотод шинэ орон сууц ашиглалтад орлоо

Өнөөдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод 48 айл шинэ орон сууцны түлхүүрээ гардан авч, орон сууцны нээлтийн ёслол боллоо. Энэ орон сууцыг Улаанбаатар хотын “Тулга констракшн” компани нэг тэрбум 180 сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд аймаг төрийн албан хаагчдаа орон сууцаар хангах үндсэн дээр 250 сая төгрөгийн урьдчилгаа хөрөнгийг гаргасан байна. Уг орон сууцанд 24 төрийн албан хаагч орж байгаа бөгөөд тэд ХААН банкны орон сууцны хөнгөлттэй зээлэнд хамрагдаж байгаа юм.  Тус компани ирэх оны гуравдугаар сард дараагийн 48 айлын орон сууцны барилгаа эхэлж, ондоо багтаан ашиглалтанд оруулах зорилготой ажиллана гэж компанийн ерөнхий инженер Ш.Бат-Эрдэнэ ярилаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж