Робот машиныг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Робот машиныг туршиж байна

Google робот машинууд бүтээж эхэлжээ. Эдгээр гоёмсог машинуудыг  одоогоор Калифорнийн зам дээр  туршиж байгаа гэнэ. Жолоочгүй  уг робот машин  2,25,308 km зам туулах хүчин чадалтай гэнэ. Google-ийн ахлах инженер Sebastian Thrun-ы ярьж буйгаар уг робот машин нь чиглэл өөрөө тогтоон, замын хөдөлгөөнийг  мэдрэгч лазер радар, видео камертай гэнэ.

Мөн технолгийн инженер Mike Montemerlo  “ Уг машин нь таны бас, миний боддогоос өөрөөр бодож сэтгэнэ” гэжээ. Учир нь машины хиймэл оюун ухаан болзошгүй тохиолдолд саадыг даван туулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргадгаароаа хүнээс хавьгүй илүү байх гэнэ. Машины дээр байрлуулсан тусгай тоон систем бүхий газрын зурагт байгаль орчинг сүйтгэхгүй, аюулгүй зам сонгох ухаан суулгаж өгсөн аж. Инженерүүп уг машин нь аваал осол гаргах нь хүнийхээс бага байна гэж тооцоолж байгаагаас гадна түлшинд хэмнэлттэй гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж