“Google” шинэ загварын утсыг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Google” шинэ загварын утсыг бүтээжээ

Жил хүрэхгүй хугацааны өмнө гар утасны зах зээлд “Samsung” корпорациас гаргасан “Nexus One” загвар нь хэрэглэгчийн зах зээлд амжилттай нэвтэрч чадаагүй ч, “Google” шинэ загварын “Nexus S” гар утсыг бүтээж, худалдаанд гаргахаар болоод байна.

“Nexus S”-ыг эхний ээлжинд Их Британи болон АНУ-ын зах зээлд гаргах бөгөөд арванхоёрдугаар сарын сүүл гэхэд зах зээлд нэвтрүүлэх ажээ. Энэхүү утас нь “Gingerbread” нэрээрээ танигдсан хамгийн сүүлийн үеийн “Google"s Android” үйл ажиллагааны системийг суулгасан анхны гар утасны загвар юм. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн “NFC” техник хангамжийг суулгасан байна. 

Богино зайны радио технологи нь Япон гэх мэт орнуудад хамгийн ихээр хэрэглэгддэг бөгөөд хүмүүс утсаа ашиглан аяллын тасалбар худалдан авах, бага хэмжээний төлбөр хийх, зар сурталчилгаа хүлээн авах гэх мэт өргөн боломжийг олгож байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж