Nexus S худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Nexus S худалдаанд гарна

Google компани Nexus S гар утсаа танилцууллаа. Уг утас Gingerbread/Android 2.3 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэцтэй, 1GHz Hummingbird процессортой, өмнө талдаа камертай, 16 Gb-ийн санах ойтой аж.  Энэхүү утасны өмнөх хувилбар болох Nexus One өнгөрсөн нэгдүгээр сард худалдаанд гарсан ч борлуулалтын шилдгүүдийн хүснэгтэд багтаж чадаагүй бөгөөд худалдаанд гарснаасаа хойш хоёр сар хагасын дотор ердөө 135 мянган хувь борлогдсон юм. Тиймээс Google дахин үйлдвэрлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Харин Nexus S энэ сарын 16-наас худалдаанд гарч эхлэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж