Кейт Бланшетт ”The Hobbit”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Кейт Бланшетт ”The Hobbit”-д тоглоно

Олон жилийн турш яригдаж буй "The Hobbit” кино тоглох жүжигчдээ танилцууллаа. Оскарын шагналт, Австралийн жүжигчин Кейт Бланшетт тоглохоор болжээ. Тэрбээр “Бөгжний эзэн” кинонд мөн тоглож байсан юм. “Кейт хамтран ажиллах хамгийн дуртай жүжигчдийн нэг. Тэрбээр өөрийн гэсэн онцлогтой, дүрдэ бүрэн уусч чаддаг” хэмээн найруулагч Петер Жексон ярьсан байна.

Мөн эрэгтэй гол дүрд Мартин Фриман тоглох тухай Warner Bros мэдээлсэн юм.
Петер Жексон “Бөгжний эзэн” киноны бүх ангийг найруулсан ба мөн төстэй түүхээр сэдэвлэн бүтээж буй "The Hobbit” кино нь хоёр ангитай ба эхний анги нь 2012 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх юм. Харин хоёрдугаар анги нь жилийн дараа үзэгчдийн хүртээл болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж