Францчууд Улаанбаатарыг утаанаас салгана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Францчууд Улаанбаатарыг утаанаас салгана

Хот байгуулалт, нийтийн тээвэр, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын Далкиа группийнхэн Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугам сүлжээний шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа аж. Далкиагийнхан ОХУ, БНХАУ болон Балтийн орнуудад үйл ажиллагаа явуулж, хотын дулаан хангамжийн талаар төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнөд хөршийн Харбин хотод гэхэд л дулааны шугамын томоохон төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Хорт утаа бага гаргадаг технологийн үр шимээр Харбины агаар дахь нүүрсний хорт хийн хэмжээ жилд 4000, агаар дахь тоосжилт 60 тонноор буураад байгаа гэнэ.

 Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж