Малын хулгайгаас сэргийлэх талаар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Малын хулгайгаас сэргийлэх талаар зөвлөлдөв

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран “Мал сүргийг хулгайн гэмт хэрэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэд, малчдын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөс  гаргасан шийдвэрийг зөвлөмж болгосон байна.

Тухайлбал, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, малыг байнгын хариулгатай болгож, малтай хороодод малтай иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан мал сүрэг хамгаалах нөхөрлөл, холбоо, бүлэг байгуулж, тэдний хүчийг нэгтгэн зангидаж ажиллахаар болжээ.  Малыг халдварт өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх уламжлалт арга, ухааныг судлан эзэмших, урьдчилан сэргийлэх тарилга, туулгад цаг хугацаанд нь бүрэн хамруулж байхыг тус дүүрэгт орших малтай иргэдэд анхааруулсан байна. Малын хулгайгаас урьдчилан сэргийлэхэд байгаль хамгаалагч, олон нийтийн байцаагч, морьт, дугуйт эргүүл, урамшилт болон энгийн эргүүл, жижүүр, манаач, харуул хамгаалалтын ажилтнуудын сонор сэрэмж, хүч нөөцийг нэгтгэн дайчилж ажиллах гэнэ. Малыг гэмт халдлага, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдах зардлыг тухайн орон нутгийн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхаар тогтсон байна.
 
Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж