Гэрэлтүүлгийн шинэ технологи нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлгийн шинэ технологи нэвтрүүллээ

Улаанбаатарын гудамж Сингапурын технологиор гоёж эхэллээ. Улаанбаатарын гэрэлтүүлэгт эргэлт гаргах шийдвэрийг хотын удирдлагууд гаргасны дагуу нийслэлийн төв гудамжуудыг Сингапур улсад үйлдвэрлэсэн гоёлын гэрлээр чимэх ажил үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Самбуугийн гудамжны төв зам болон явган замын иж бүрэн гэрэлтүүлэг, Сүхбаатарын талбайн хоёр тал, Чингисийн өргөн чөлөөний гэрэлтүүлгийг  монгол, сингапур инженерүүд  хамтран хийгээд байгаа ажээ. Мөдхөн Энхтайвны өргөн чөлөө ч ийм гэрэлтүүлгээр тоноглогдох юм байна.
Энэ оны эхэнд хотын даргатай уулзсан Сингапур хотын төлөөлөгч Эдвард Танг мэргэжлийн инженерүүдээ Монголд ажиллуулж судалгаа хийлгэжээ. Тэд хийсэн судалгаандаа үндэслэн Монгол орны онцлогт тохирсон гэрлэн чимэглэлийг манайхаас захиалсан үндэсний хэв загварт оруулан хийх ажилдаа орсноор хотын хэд хэдэн гудамж  гэрэлтэй болжээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох олон жилийн ашиглалттай, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг лед гэрлээр хот цаашид ч гоёх бөгөөд зөвхөн энэ онд нийслэлийн долоон дүүрэгт 1710 гэрэлтүүлгийн ажилд 2,9 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж