Зарим сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Зарим сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймгаар цас орсноор зарим газруудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол, Дашбалбар сумдын зарим газраар 20-25 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа нь шүлхий өвчний хорио цээр дэглэмийн үед өвөлжөө бууцандаа саяхан буусан малчдын хувьд хүндрэл бэрхшээл их байгаа талаар орон нутгийн удирдлагууд онцолж байв. Дашрамд сонирхуулахад, өнөөдөр Дорнод аймагт малчдын зөвлөлгөөн болж байгаа бөгөөд мал аж ахуйн менежментийг бүлэг хоршоод хэрхэн зохион байгуулах, цаашид малын үүлдэр угсааг чнаржуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцож, зөвлөлдөх гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж