“Монголын мистер” удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Монголын мистер” удахгүй тодорно

Монголын бодибилдингийн холбооны 19 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд “Соёлын төв өргөө”-нд 14.00 цагаас эхлэх тов гарчээ. “Монголын мистер” нэрээр олны танил болсон тус тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 60, 65, 70, -75, 75 кг-ын жингийн шилдгүүд болон 45 дээш насны мастер ангилал, эмэгтэй фитнесс, эмэгтэй модель фитнессийн ангиллын шилдэг тамирчид өрсөлдөх аж.  Монголын шилдэг бодибилдингийн тамирчдын аваргын төлөө болон жингийн аваргууд үнэмлэхүй аваргын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнүүлэх “Монголын мистер 2010” тэмцээний шагналын сан 40 сая төгрөгт багтаж байгаа бол үнэмлэхүй аварга буюу “Монголын Мистер”-ийг 10 сая төгрөг хүлээж байна.  Монголын Үндэсний Олимпийн Хороо, Дэлхийн Допингийн Эсрэг Төвийн дүрмийн дагуу тамирчдаас нэр заан допингийн тест авах аж. 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид Монголын Бодибилдинг-Фитнессийн Холбооны удирдах зөвлөлийн хурлаар 2011 оны Бодибилдингийн улсын шигшээ багийн тамирчны эрх олж авах учир “Монголын мистер” тэмцээн томоохон сорил болох юм.







Ерөнхий зохион байгуулагч: Монголын Бодибилдинг-Фитнессийн Холбоо.

Ерөнхийлөгч
: Гомбоцэрэн Мөнхбаяр.

Ерөнхий нарийн бичгийн дарга: Зоригт Ариунжаргал.

Холбооны харьяалал:
Монголын Үндэсний Олимпийн Хороо.

Тэмцээн зохиогдох байршил, огноо:
Соёлын Төв Өргөө. 2010.12 18-нд 14:00 цагт.

Ерөнхий ивээн тэтгэгч:
Шууд ТВ

Холбоо барих
: 88001566, 88669999. bodybuilding@olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж