Зүтгүүрийн тоо дөрвөөр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Зүтгүүрийн тоо дөрвөөр нэмэгдлээ

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг шинэ зүтгүүртэй боллоо. Зүтгүүр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр 14.00 цагт болов. 2ТЭ116УМ маркийн илчит тэрэгнүүд тус бүр нь 3.8 сая долларын өртөгтэй аж. Цаашид ийм 26 зүтгүүр манай талд өгөх юм байна. 2ТЭ116УМ илчит тэрэг нь: Анх ЗХУ-ын илчит тэрэгний үйлдвэрт 1971 онд үйлдвэрлэж байсан бөгөөд Донбасс-Москвагийн чиглэлд анх явж байжээ. ТЭ109 илчит тэрэгний үндсэн рам, кузов дээр хийсэн бөгөөд 1520 мм цагирагтай, замд явахаар бүтээгдсэн аж.  2009 оноос ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгээс УБТЗ нийгэмлэгт зориулж, гол замын 2ТЭ116УМ серийн шинэчлэгдсэн илчит тэргийг Украйн улсын Луганскийн зүтгүүрийн үйлдвэрт үйлдвэрлэж нийлүүлэхээр болсон аж.

Б.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж