Автомашины утааг хэмждэг болно

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Автомашины утааг хэмждэг болно

Нийслэлийн Агаарын чанарын алба  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах, хяналт шалгалт, хэмжилт хийхээр болжээ. Тодруулбал, Англи улсад үйлдвэрлэгдсэн автомашины угаарын хий,  дутуу шаталтаас үүсэх нүүрстөрөгчийн дутуу ислийг гар багажаар хэмжих аж. Одоогоор тус багажийг Замын цагдаагийн газарт 15 ширхгийг хүлээлгэн өгчээ.  Мөн нийслэлийн зургаан дүүрэгт  хоёр, харин алслагдсан дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд тус тус нэг ширхэг багаж хуваарилсан байна. Саяхнаас туршилтаар хэмжиж эхэлсэн бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй автомашины утааг Монгол Улсын MNS 5013:2009 стандарт дахь угаарын хийн дээд хэмжээтэй харьцуулан хэмжих аж. Хэрвээ стандартаас давсан тохиолдолд зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураах хүртэл арга хэмжээ авах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж