Тува гадаад худалдаагаа 2,8 дахин нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Тува гадаад худалдаагаа 2,8 дахин нэмэгдүүлэв

Энэ жилийн эхний есөн сард Тувагийн гадаад худалдааны эргэлт 5,1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,8 хувиар өссөн байна. Тува улсын Засгийн газрын хэвлэлийн мэдээгээр энэ жилд гадаад худалдааных нь газар зүй тэлэгджээ.
Жилийн өмнө гадаад худалдааных нь эргэлтийн 90 хувь нь Монголтой хийсэн наймаа байсан бол энэ жилд тэр нь 31,1 хувь болоод үлдсэн хэсэг нь Узбекистан (34,8%), Хятад (33,6%) ба Сингапур (0,5%) зэрэг орнуудад ноогджээ.

Гадаад худалдааны эргэлтийн 39,4 хувь нь экспорт, 60,6 хувь нь импортод ноогдож байна. Асбестийн нийлүүлэлт Узбекистан ба Монголд хийгдсэн нь экспортын 86,4 хувь болжээ.

Эх сурвалж: Рамблер. Ру. Бэлтгэсэн: Ш. Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж