Дэлхийд Палестиныг хүлээн зөвшөөрч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Дэлхийд Палестиныг хүлээн зөвшөөрч эхэлжээ

Бразилийн дараа Аргентина ба Турк хоёр Палестин улсыг 1967 оны хил хязгаараар нь хүлээн зөвшөөрсөн байна. Өнгөрсөн даваа гаригт Аргентина улс Палестиныг “1967 оны хил хязгаараар тусгаар улс хэмээн зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.

Мөн тэр өдөр Палестины үндэсний автономийн засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Туркийн Анкара хотноо ерөнхий сайд Режеп Эрдогантай уулзсан бөгөөд түүний дараа Турк дэх Палестины төлөөлөгч Набиль Маруф мэдэгдэхдээ Турк Палестиныг 1967 оны хил хязгаараар нь хүлээн зөвшөөрч, үүнийх нь төлөө дэмжлэг үзүүлэхээр шийдсэн гэлээ.  Арванхоёрдугаар сарын 3-нд Палестиныг Бразили хүлээн зөвшөөрсөн юм.

Палестиныг хүлээн зөвшөөрөх энэ хэргийг АНУ өдөөсөн байж магадгүй. Түүний нэг тайлбар нь WikiLeaks сайтаар нууц материал урсгахад Израилийг буруутгаж байгаа мөн Махмуд Аббас энэ ням гаригт Амманд мэдэгдэл хийхдээ АНУ  энхийн хэлэлцээрийн талаар шинэ  төлөвлөгөөг гаргана гэж мэдэгдсэн явдал болж байна.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш. Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж