Пистонс зарагдах болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Пистонс зарагдах болов уу?

Майк Илич Дэтройт Пистонс багийг худалдаж авахыг хүсэж байгаа. Тэрбээр дэлхийн олон оронд сүлжээтэй “Цезарь пизза”-ы эзэн юм. Өчигдөр тэр тус багийг худалдан авах хүслээ өөрийн эзэмшдэг Дэтройт Рэд Вингс Сан Хосе Шаркс багтай тоглохоос өмнө мэдэгдсэн аж. Илич мэйжор лиг бэйсболлын Дэтройт Тайгэрс багийг мөн эзэмшдэг юм.

НБА-н коммиссар Дэвид Стэрн хэдэн сарын өмнө Дэтройт Пистонс баг зарагдах боломжтой, энэ ажил 11-р сар гэхэд дуусах байх гэж хэлж байсан ч, түүний хэлснээр уг наймаа энэ онд багтаж явагдахгүй бололтой.  Хэрэв Илич Пистонс багийг худалдаж авбал, тэр МЛБ, НБА, НХЛ-н багуудыг зэрэг эзэмшдэг анхны эрхэм болох ажээ. Тэр Пистонсыг аваад Дэтройт хотноо шинэ спортын орлон барих төлөвлөгөөтэй байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж