Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтхэн ирэв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Пентагоны тэргүүн Афганистанд гэнэтхэн ирэв

Роберт Гейтс. Архивын зураг

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Роберт Гейтс энэ мягмар гаригт зарлагдаагүй айлчлалаар Афганистанд ирсэн тухай орон нутгийн телевиз мэдээлж байна.

Гейтс Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай ба Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх  олон улсын хүчний (ISAF) удирдлагатай хэлэлцээр хийнэ.

Афганистанд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон байсан  ба тэрээр даваа гаригт Гельменд муж дахь Британийн цэргийн баазад цэргээ эргээд мягмар гаригт Хамид Карзайтай тус орны байдлыг тогтворжуулах талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш. Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж