Тойрог замын онгоцыг “лут амжилт” гэж үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Тойрог замын онгоцыг “лут амжилт” гэж үнэлэв

X-37B. Фото: AFP

АНУ-ын Нисэх хүчний командлал тойрог замын X-37B гэдэг нисгэгчгүй онгоцны нислэгийг “гайхамшигтай амжилт” хэмээн үнэлэв. X-37B онгоцны тусламжтайгаар АНУ-ын Нисэх хүчин сансарт аппарат илгээж, тэнд туршилт хийгээд эргүүлэн авчрах боломжтой боллоо гэж АНУ-ын Нисэх хүчний командлалын төлөөлөгч Ричард МакКинни (Richard McKinney) мэдэгдэв.

X-37B нисгэгчгүй онгоцыг дэлхий орчмын тойрог замд 2010 оны дөрөвдүгээр сард нисгэсэн бөгөөд тэр хөлөг 244 хоногийн нислэгийн дараа энэ сарын 3-нд Калифорнийн Ванденбургийн нисэх баазад газарджээ.

Нисгэгчгүй аппаратын нислэг ба буцан ирэлт нь бүрэн автомат дэглэмээр ажилласан байна. Дэлхийн орчмын тойрог замд уг хөлөг сансрын хог хаягдалтай мөргөлдсөний улмаас гадаргадаа долоон гэмтэл авсан байв. Буух үеэр нь дугуй нь хагарсан байлаа.

Нисэх хүчнийхэн уг аппаратыг ямар зорилгоор бүтээн хөөргөн туршсаныг нууцалж байна. Одоо X-37B онгоцны хоёр дахийг хийж байгаа бөгөөд түүнийг ирэх хавар сансарт илгээх юм
.
X-37 аппаратыг 1950-аад оноос анхлан бүтээж эхэлсэн юм. 1986-2007 онуудад бараг 20 жил гаруй түүний туршилтыг завсарлагатайгаар хийж иржээ. Түүнийг дэлхий орчмын тойрог замд ачаа зөөлгөх зорилгоор бүтээж байгаа гэдэг таамаг бий. Өөр нэг хувилбараар Х-37-г тагнуулын зорилгоор ашиглаж болно.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш. Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж