Хүүхдүүдийг баривчилж, харааж хүмүүжүүлдэг

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг баривчилж, харааж хүмүүжүүлдэг

Ванновка тосгоны сургууль. Казахстаны телевизийн 7 сувгийн зураг

Өмнөд Казахстаны нэг мужийн нэгэн сургуулийн багш нь уламжлалт бус аргаар хүүхдүүдийг хүмүүжүүлж байсан гэж шийтгэгджээ. Казахстаны телевизийн "7 суваг" дамжуулснаар нэг эмэгтэй багш хүүхдүүдэд хараал хийдэг байсан бол түүний нөхөр цэрэгжлийн багш нь сурагчдыг зэвсгийн өрөөндөө түгжин хорьдог байсан гэнэ.

Тюлькубассийн районы Ванновка суурины сургуульд ийм аргаар хичээл явагддаг байсан гэнэ. Сурагч нарынх нь яриагаар цэрэгжлийн багш нь тэднийг зоддог байснаа сүүлийн үед сахилга бат зөрчигчдийг барин цэрэгжлийн танхимдаа хэдэн цагаар хорих болсон байна. Сурагчид захиралдаа гомдол гаргажээ. Тэдний нэгийг тэр багш “хэн нэгнийг хүчиндсэн , өөрөө гэрч нь байсан” гээд хүүхдийн колонид явуулна гэж заналхийсэн байв. 

Тэр цэрэгжлийн багшийн эхнэр 11 дүгээр ангийг даасан багш нь хэргээ үгүйсгэсэн ба нөхөр нь прокурорт хандахгүй юу гэж сэтгүүлчдэд хэлжээ. Захирал энэ талаар үг хэлээгүй байв. Энэ дуулианы дараа цэрэгжлийн багшийг халж, эхнэрийг нь ангийн багшаас буулгажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж