Арван тэрбумын залилангийн схемийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Арван тэрбумын залилангийн схемийг илрүүлэв

Ерөнхий прокурор Эрик Холдер хэвлэлийн бага хурал дээр. Фото: AFP

АНУ-ын эрх баригчид “Эвдэгдсэн итгэлд” нэртэй тусгай ажиллагааны явцад тус орны нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалттай холбоотой залилангийн хэргийг илрүүлсэн талаар тайлангаа тавьсан байна. Америкийн ерөнхий прокурор Эрик Холдерын Хууль зүйн яамны сайтад энэ даваа гаригт тавьсан материалд залилангийн хэрэгт холбоотой 500 гаруй сэжигтэнг илрүүллээ гэсэн байв.

“Эвдэгдсэн итгэлд” нэртэй тусгай ажиллагааг 2010 оны наймдугаар сард эхлүүлэн Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын дотоод орлогын алба ба бусад  хуулийн байгууллагынхан явуулжээ.

Холдерын танилцуулсан материалд гурван сар хагасын хугацаанд залилангийн схемийг судлан 343 хүнийг эрүүгийн хариуцлагад татсан ба 189 хүн иргэний нэхэмжлэгийн дагуу шийтгэл хүлээхээр болж байна. Гэмт хэрэгтнүүдийн ажиллагаанд 120 мянган хүн нэрвэгдсэн байв. Эрүүгийн хэрэгтэн болсон хүмүүсийн учруулсан хохирол нь 8,3 тэрбум ам.доллар, иргэний нэхэмжлэгийн дагуу хэргийн хохирол нь 2,1 тэрбум ам.доллар болжээ. Гэмт хэрэгтнүүд гол төлөв өөрсдийн итгэлийг олсон гэх хүмүүст хөрөнгө оруулалт хийхийг  иргэдэд санал болгож байсан байв. Тэдний нэг хэсэг нь өөрсдийн очдог сүмд буяны мөнгө цуглуулж байлаа. Нэг этгээд Флорида дахь гаитичуудын нийгэмлэгийнхнийг хуурсан байлаа. Гэмт хэрэгтнүүдээс  түрүүч нь шийтгэлээ аваад байгаа гэнэ.

“Понцийн схем” гэгдэх шинэ хөрөнгө оруулагч нараар үйлчлүүлэгч нарын хувийг нөхөх  маягаар тэд энэ залилангийн пирамидуудаа босгосон байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж