Дагестанд “хэсүүчлэгч”-ийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Дагестанд “хэсүүчлэгч”-ийг устгав

ФОТО: ИТАР-ТАСС

Дагестаны Цумадины районы Кванада суурины захад явуулсан тусгай ажиллагааны явцад даваа гаригийн орой тусгай хүчнийхэн лалын дайчин Ахмед Абдулкеримовыг устгасан байна. “Дагестаны Валаята гэх уулын бүсийн амир” гэх 52 настай тэрээр Шатун (хэсүүчлэгч) гэсэн хочоор алдартай бөгөөд Цумадин районы Аюулгүйн албаны дарга Ахмед Абдуллаевын албаны машины дэлбэлэн түүнийг хөнөөсөн хэргийн хариуцагч юм байна. “Манай нөхдийн амь насанд халдсан хэн гуай ч хариуцлагаас мултрахгүй. Шатуныг устгах нь цаг хугацааны хэрэг байлаа хэмээн Цумадины хүчний байгууллагын төлөөлөгч хэлжээ.

Абдулкеримов дээрэмчид 1999 онд Дегестанд довтлоход оролцож байсан ба Басаевын бүлгийг устгасны дараа тэрээр Бакуд нуугдан орогнож байжээ. Ираны хилийг давах гэж яваад тэр баригдсан байлаа. Азербайжаны шүүх түүнд таван жилийн ял өгсөн болов ч хэсэг хугацааны дараа суллагдан Дагестанд ирээд хамаатан садныхаа хамт дээрэмчдийн бүлэг байгуулан нутгийн хүчний байгууллагынханд халдах болжээ. Энэ зун устгагдсан Дагестаны гол террорист Магомедали Вагабов түүнийг “Дагестаны Валаята гэх уулын бүсийн амир” болгосон байжээ.

Үүний зэрэгцээ бас нэг тусгай ажиллагааг хүчнийхэн Кизилюртын районы Кироваул сууринд ням гаригт явуулан Юсуп Магомедовын толгойлж байсан бүлгийн зургаан дайчдыг устгасан байна. Тэрээр хүчнийхний сүүлийн гурван сарын дотор устгасан кизилюртын бүлгийн гурав дахь лидер нь болж байна. Есдүгээр сард  Комсомольское  сууринд Шамиль Магомеднабиевыг устгасан ба есдүгээр сарын сүүлчээр түүний залгамжлагч  Шахбан Алиевыг  Кироваул сууринд устгажээ. Түүний дараа Юсуп Магомедов бүлгийг толгойлох болсон ба тэр бүлгийг бүгдийг нь устгасан байв. Энэ үеэр тусгайн нэг ажилтан алагджээ. Тэдний устгах байлдааны үеэр есөн настай хүүхэд үхлийн шарх авсан байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж