Сурагчдыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Нийслэлийн  Боловсролын газар,  Монголын Залуучуудын холбоо хамтран    2010-2011 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжил, оролцооны чадавхийг сайжруулах чиглэлээр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ажиллахаар болоод байна. Уг гэрээний дагуу  Монголын Залуучуудын Холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй хүүхдэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, оролцоог хангах,  ЕБС-ийн сурагчдын хичээлээс гадуурх ажлын хэлбэрээр хөгжих, оролцох нөхцөл бололцоог бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон  өнгөрөөж, авъяас чадвараа нээн хөгжүүлэх, орчин үеийн нийгэмд зүй ёсны байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. 

Талууд багш, боловсролын нийгмийн ажилтнууд, сургагч багш нарт  чиглэсэн  үе шаттай сургалтууд,  ЕБС-ийн сурагчдын эх орон түүх соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой ажиллагаанууд болоод бусад  уламжлалт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах юм байна. Хамтран ажиллах гэрээг өнөөдөр “Шинэ Монгол” мургууль дээр байгуулах ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж