Зам даваа цасанд боогдоогүй

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Зам даваа цасанд боогдоогүй

Сүүлийн өдрүүдэд орон нутагт цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдсан талаар зарим хэвлэл мэдээллээр яригдаж байна. Увс аймагт цаг агаар ямар байгаа, өвөлжилтийн талаар аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очироос тодрууллаа.

-Увс аймгийн зарим сумдад их хэмжээний цас орсноос зам даваа хаагдсан мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар Увс аймагт цаг агаар ямар байна?

-Манай аймгийн Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 30-40 см хүртэл цасан бүрхүүлтэй байгаа ч бусад сумдад цасны зузаан харьцангуй гайгүй байна. Ямар ч зам даваа цасанд боогдоогүй. Цаг агаарын хувьд урьд жилүүдийг бодвол дулаан байна.

-Өвөлжилтийн бэлтгэл, малын тарга тэвээрэг ямар байгаа вэ?

– Өнгөрсөн өвлийн хүйтнээс сургамж авч, аймгийн Засаг даалгавар сумдад үүрэг даалгавар өгч, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулсан. Энэ зун нийт нутгаар зуншлага сайхан байсан болохоор малын тарга тэвээрэг ч сайн байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж