Жанжны нэрэмжит сургууль 85 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Жанжны нэрэмжит сургууль 85 нас хүрлээ

Сүхбаатар аймгийн Д.Сүхбаатарын нэрэмжит дунд сургууль 85 нас сүүдрийг зооглож байна. Ирэх баасан гарагт тус сургуулийнхан ойн баяраа тэмдэглэхээр товложээ. Энэ удаад сургуулийнхаа үүх түүхийг харуулсан баримтыг мөнхлөн үлдээхэд гол анхаарлаа хандуулж байгаа гэдгээ сургуулийн захирал хэлж байна.

Анх 1925 онд тулгын чулуугаа тулсан аймгийн арван жилийн сургууль энэ хугацаанд зургаан салбар сургуулийг төрүүлсэн юм. Анхны аравдугаар ангиа төгсгөснөөс хойш өдгөө түмэн төгсөгчдийг өлгийдөн авсан сургуулиас олон алдартан төрөн гарсан. Тухайлбал Хөдөлмөрийн баатар Шараас эхлээд, Ардын цолтон 30, Төрийн шагналтан 6, гавъяат цолтон 36, эрдмийн цолтой 88 хүн төрөн гарчээ. Үүн дотор АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн найман хүн төржээ.

Түүхт 85 жилийнхээ ойгоор багш сурагчдын хамтарсан тоглолтыг энэ сарын 10 буюу ирэх баасан гарагт Жаахан шарга театрт хийхээр төлөвлөсөн бөгөөд сургуулийнхаа ахмад болон шилдэг багш нарыг шагнаж урамшуулах гэнэ. Төрөлх сургуулийнхаа түүхэн замналыг харуулсан номын МУ-ын Гавъяат  багш Чулуунбор бичиж байгаа аж. Үүнээс гадна ойдоо зориулсан сонин баримтат киног ч хийлгэж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж