
Сүхбаатарчуудын багагүй хугацаанд хүлээж байсан зорчигч тээврийн нэг цэгийн үйлчилгээ өнөөдөр ашиглалтанд орсноор иргэд ямар нэгэн хүндрэл, чирэгдэлгүй зорчих боломжийг олж авч байгаа юм. Шинэ автовокзалын анхны зорчигчид өнөөдөр нийслэл хотыг зорьсноор шинэ төвийн үйл ажиллагаа эхэллээ.
Зорчигчдын тав тух, сэтгэл ханамжийн баталгааг хангаж чадсан, олон улсын стандартад ойртуулсан зорчигч тээврийн автовокзалын нээлтийн өдөр азтай гурван зорчигчыг шалгаруулж, замын зардлыг нь зуун хувь хөнгөллөө.
Д.Улаанаа