Эрүүл мэндийн сайд Булган аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд Булган аймагт ажиллав

Нийгмийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт сургалт зөвлөгөөн Булган аймагт болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр Булган аймгийн эрүүл мэндийн салбарын 2010-2015 оны дунд хугацааны стратеги хэлэлцэн батлаж, Эрүүл Мэндийн Сайд С.Ламбаа, Аймгийн Засаг Дарга М.Оюунбат нар гарын үсэг зурлаа. Эрүүл Мэндийн сайд Аймгийн Нэгдсэн Эмнэлэг,хувийн хэвшлийн эмнэлэг, өрхийн эмнэлэгээр орж ажил байдалтай нь газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр Аймгийн төрөх эмэгтэйчүүдийн 50 ортой эмнэлгийн барилгын шавийг тавих ёслол болов. Мөн спортын ордны шинэ барилгын 440 сая төгрөгний яаралтай аймгийн төсөв шилжүүлж, хуучин спортын төвийн барилгыг усан бассейн болгох хөрөнгийн асуудлыг яамны зүгээс шийднэ гэдгээ энэ үеэр амалсан юм. Булган аймгийн эрүүл мэндийн салбар өнөөдөр 104 их эмч, 10 эм зүйч, 27 эм найруулагч, 351 эмнэлгийн дунд мэргэжилтэн, бусад ажилтан 303, нийт 784 эмч, эмнэлгийн ажиллагсадтайгаар аймгийнхаа хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дундажаас дээгүүр байгаа нь Булган аймгийн хувьд сүүлийн жилүүдэд анхаарал татсан асуудал болоод байна.

Г.Норжмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж