Л.Болд Хятадын БХ-ын сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Л.Болд Хятадын БХ-ын сайдтай уулзав

Батлан хамгаалахын сайд Л.Болдыг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Лян Гуанлие  өчигдөр /12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагт/ БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хурандаа генерал Лян Гуанлие “Монгол-Хятадын энхийн төлөө“ цогцолборын санхүүжилтад БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас 40 сая юаны буцалтгүй тусламжийг нэг удаад үзүүлэх болсныг илэрхийлсэн. Дээрх санхүүжилтээр “Бага Баян”  цэргийн амралтын нутаг дэвсгэрт барих тус цогцолборыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж