Оюутолгойн ТУЗ-ийн хурлын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ-ийн хурлын талаар мэдээлэл хийнэ

“Оюутолгой” ХК-ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж буй. Тус хурлаар Оюутолгойн ордын эзэмшлийн хувь хэмжээ Монгол Улсын талд хэд байгаа вэ гэдгийг нягталж буй юм. Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу майнз компани хооронд байгуулсан гэрээгээр бол Монголын талын Оюутолгойн ордын эзэмшлийн хувь хэмжээ 34 хувь байхаар баталгаажуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй улстөрчдийн мэдэгдлээр бол  хөрөнгө оруулалтын гэрээний цаадах хувь нийлүүлэгчдийн гэрээ нь луйврын шинжтэй болсон төдийгүй Монголын талын эзэмшлийн хувь хэмжээ 34  биш долоон хувь хүрч буух болсон талаар мэдэгдээд буй билээ.

Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх ТУЗ-ын хурал орой болтол үргэлжлэх төлөвтэйг хэлээд, тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх болно гэж сэтгүүлчдэд амлалаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж