Хорнэтс шинэ эзэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хорнэтс шинэ эзэнтэй боллоо

Нью
Орлеанс Хорнэтс баг шинэ эзэнтэй боллоо. Аль нэг улсын тэрбумтан эсвэл
ямар нэг баян бизнесмэн бус НБА тус багийг өөрийн мэдэлд оруулжээ.
Багийн эзэн Жорж Шинний өр ширний асуудлаас үүдэн дэлхийн хамгийн
хүчирхэг сагсан бөмбөгийн лигийн удирдлагууд ийм алхам хийсэн байна.
Шинн болон Дэвид Стэрн нарын дунд аль эртнээс асуудал үүссэн байжээ.
Учир нь Хэдэн жилийн өмнө Нью Орлеанс хотод болсон Катрина хар шуурганы
дараа тус багийг Оклахома Сити рүү шилжүүлэх боломж байсан ч багийн
эзний зөрүүдлээс болж тэд хуучин хотдоо эргэн суурьшсан. Мөн Шинний
тарьж байсан элдэв янзын шуугианууд лигийн удирдлагын ундууцлыг хүргэж
байсан юм. Түүнчлэн Шинн нь НБА-н багийн эздийн дунд хамгийн ядуу нь
гэнэ. Шинн НБА-д тавьсан өрөө төлж чадахгүй учраас, хичнээн эсэргүүцээд ч
багаа алдахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Түүний багаа зарах гэсэн
дурмээс гажсан үйлдлүүдийг НБА дор дор нь таслан зогсоож байсан бөгөөд
энэ удаад багийг өөрсдөө авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр НБА-н түүхэнд
лигийн харьяалалтай анхны баг төрж байна.Магадгүй Дэвид Стэрн боломжийн
санал тавьсан хэн нэгэн баянд тус багийг зарж магадгүй.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж