
Миннэсота Тимбэрвүлвэс багийн довтлогч Мартэлл Вэбстэр талбайдаа эргэн ирэх нь гэсэн мэдээ залуу багийн хөгжөөн дэмжигчдийг баярлуулж байна. Энэ оны 10-р сарын 25-нд нурууны мэс засалд орсон тэрбээр багагүй хугацаанд спортоос хөндийрөөд байгаа юм. Чононууд түүнийг энэ зун драфтын шөнө худалдан авсан юм. Өнгөрсөн долоо хоногийн багийнхаа бэлтгэлд хамрагдсан түүнийг эмч нар тоглолтонд оролцоход бэлэн болсныг хэлсэн байна. Гэхдээ түүний эргэн ирэх өдрийг багийн удирдлагууд зарлаагүй ч пүрэв гарагт тэд Оклахома Сити Тандэрын эсрэг тоглоно. Тимбэрвүлвэсийн залуу тоглогчид энэ улиралд сүүлийн хэдэн жил хийгээгүй давгүй эхлэлийг хийгээд байгаа ч тэднийг бэртэл гэмтлийн асуудал хамгийн ихээр зовоож байгаа юм. Багийн лидер Кэвин Лав нь улирлын дундуур гэмтэж хэд хэдэн тоглолт өнжсөн. Гарааны холбогч Жонни Флинн нь гэмтлээсээ эргэн ирэх хараахан болоогүй учраас “Хөгжлийн лиг”-т тоглож байгаа. Дээрээс нь төвийн тоглогч Дарко Миличичийн гуяны бэртэл нь өдөр ирэх бүр зовоож байгаа юм. Тиймээс Мартэлл Вэбстэрийн эргэн ирэлт багт нь ус агаар мэт хэрэгтэй байгаа ажээ.
Score studio.