“Цэвэрлэгчид нь өгч болохгүй биз дээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Цэвэрлэгчид нь өгч болохгүй биз дээ”

МАХН-ынхан өчигдөр Улсын дээд шүүхэд нэр бүртгүүлэх өргөдлийнхөө хавсралт материалыг өгнө хэмээн мэдэгдсэн. Гэтэл Дээд шүүхийнхэн Их тэнгэрийн аманд хоёр хоног хуралдахаар явсан учраас тэдний материалыг хүлээн авах боломжгүй болжээ. МАХН-ынхны нэрээ бүртгүүлэх хуулийн хугацаа дуусч байгаа. Гэхдээ Дээд шүүхийнхэн “Манай талаас шалтгаалан хойшилж байгаа болохоор хуулийн хугацаа дуусаагүй гэж үзнэ” хэмээв. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяраас асуухад “Дээд шүүхэлд цэвэрлэгчээс нь өөр хүн алга. Цэвэрлэгчид материалаа арай ч өгч болохгүй биз дээ. Тэр хүмүүс хэзээ ирнэ вэ, тэр үед нэр бүртгүүлэх өргөдлөө өгнө” хэмээн нэлээд бухимдсан янзтай хэлсэн юм.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж