
УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлэг авах хугацаа өнөөдөр дуусна. Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц өчигдрийн байдлаар 96 хувьтай байсан аж. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар өчигдөр, хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Үндсэн хуулийн Цэцийн даргын суудал хоосон байгаа учир нийт 268 төрийн албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ шууд өгсөн гэнэ. Ийнхүү УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудын мэдүүлийг ирэх сарын 1-нд олон нийтэд мэдээлэх аж.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин