Узбекистан улсын Дээд зөвлөлийн 11-р чуулганаар 1992 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулиа баталсан байв. Тэр өдөртөө тус орны ерөнхийлөгч Ислам Каримов “Узбекистан улсын Үндсэн хуулийг хүлээн авах тухай”, “Узбекистан улсын Үндсэн хуулийг хүлээн авсан өдрийг бүх ард түмний баяр болгох тухай” хуулиудад гарын үсгээ зурсан байв. Энэ өдрөөс хойш уг баярыг тэмдэглэж иржээ.
Панамын Эхчүүдийн өдөр
Энэ өдөр нь тус улсын хамгийн гол баяруудын нэг бөгөөд ихэнх хүмүүс ажилдаа биш гэртээ эхчүүдээ баярлуулдаг. Ер нь бол эхчүүдийн баяр эртний Грекээс үүдэлтэй. Тэнд эх хүнийг бурхан мэтээр шүтэн биширч иржээ.
Өдрийн ишлэл
“Зөвхөн ус уудаг яруу найрагчийн шүлэг таашаал авчирч чадахгүй”
(Гораций МЭӨ 65 оны энэ өдөр төржээ)“Гораций ба Лидия” зургийн этюд. Жон Кольер, 1924 оны орчим
Эртний Ромын яруу найрагч Гораций бол бидний зохиогчийг нь мэдэхгүй мөртлөө ихээхэн ашигладаг зүйр, цэцэн үгс,аман яриаг бүтээгч. Жишээлбэл, “Уул хулганыг төрүүлэв. Гэсэн хэллэг нь түүний «Ars poetica» номонд: «Parturient montes, nascetur ridiculus mus» (Уулс дүлээд, инээдэмтэй хулгана төрлөө) гэж хэлэгддэг . “Галд тос нэмэх”, “алтан дундаж” зэргийн зохиогч нь тэр юм.
Горацийн бусад хэллэгээс: “Нэрээ солиод үз, тэр түүх чиний тухай бичигдсэнийг харна”
“Уулс дүлээд, инээдэмтэй хулгана төрөв”
“Том амлалт итгэлийг хорогдуулдаг”
“Бөхөө найздаа харуулахгүй гэвэл үүг нь бүү хар”
“Хичнээн толгой байна, төдий чинээ их бодол бий”
“Байгалийг өөрөөсөө сэрээдэн хөөсөн ч тэр чиний хойноос гүйх дээ л гүйнэ”
Үйл явдал
Европын далбааг албан ёсоор батлав
1955 он: Европын зөвлөлийн парламентын ассамблей 1955 оны энэ өдөр өөрийн байгууллагынхаа далбааг албан ёсоор баталжээ. Хожим энэ далбаа нь Европын холбоонд залгамжлагдан ирсэн юм. Далбааг бүтээх уралдаанд олон зуун зураачид оролцсон ба харин Европын зөвлөлийн аппаратын албан тушаалтан Арсен Хейтцын санал болгосон хувилбар энд ялжээ. “Барууны цэнхэр тэнгэрийн дэвсгэр дээрх таван хошуунуудын тойрог нь Европын ард түмний эв нэгдлийг бэлгэднэ. Таван хошууны тоо нь өөрчлөгдөхгүй тогтмол 12 байгаа нь төгс төгөлдрийг тэнгэрийн ордын 12 тэмдэг шигээр үзүүлэн энэ 12 алтан оддын ард Европын ард түмэн, ирээдүйд Европын энх тайван нэгдэлд орох түмнийг ч төлөөлнө” гэж 1955 оны Европын зөвлөлийн сайд нарын хорооны шийдвэрийг тайлбарласан байлаа.
Тусгаар улсуудын холбоо байгуулагдав
1991 он: Белорусийн Брестийн ойролцоох Вискульд Зөвлөлт Оросын ерөнхийлөгч Борис Ельцин, Украины ерөнхийлөгч Леонид Кравчук ба Белорусийн Дээд зөвлөлийн дарга Станислав Шушкевич гурав ЗХУ задарч, Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөлийг байгуулж байгаа тухай гэрээнд 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарын үсгээ зурсан байна. Арванхоёрдугаар сарын 10-нд уг гэрээг Белорусь, Украины Дээд зөвлөлүүд, 12-нд нь Оросын Дээд зөвлөл тус тус баталжээ.
Арванхоёрдугаар сарын 13-нд Ашхабад (Туркмен) хотод Зөвлөлтийн бүрэлдэхүүний Казахстан, Киргиз, Таджикистан, Туркменистан ба Узбекистан Төв Азийн таван орны тэргүүн нар уулзаад тэд Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөлд орохоо илэрхийлжээ.