Жүжигчинд халдсан эмэгтэй хоёр жилийн ял явлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Жүжигчинд халдсан эмэгтэй хоёр жилийн ял явлаа

2005 онд нэгэн үдэшлэг дээр Aretha Wilson гэгч эмэгтэй Холливуудын нэрт жүжигчин  Leonardo DiCaprio руу шил барин дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Харин уг хэрэгтэй холбоотой  шүүх хурал өчигдөр Лос-Анжелос хотноо болж, уг эмэгтэйд хоёр жил шоронд хоригдох ял оноолоо.

Aretha Wilson-д зэвсэг ашиглан хүний биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн ба өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шүүхээр хэргийг нь хэлэлцэж эхэлсэн ба ийнхүү өчигдөр эцсийн шатны шүүх хурал боллоо.

Жүжигчин Leonardo DiCaprio тухайн үед ямар гэмтэл авсан талаар мэдээллийг нууцалж байгаа ба шүүх хуралд гэмтэл авсан зургийг нотлох баримтаар үзүүлсэн тухай мэдээлжээ. Харин шүүх хуралын шийдвэрт жүжигчин Leonardo DiCaprio сэтгэл хангалуун байгаашаа илэрхийлсэн байна.

Aretha Wilson нь хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжилж байсны эцэст ийнхүү таван жилийн дараа Канадаас баривчлагджээ.

Түүний өмгөөлөгч Freddy Sayegh сэжигтнийг гэм буруугүй, жүжигчний биед ноцтой хохирол учруулаагүй, бага зэрэг шалбарсан төдий хэмээн мэдүүлээд байгаа ба шоронд хорихгүй 150,000 ам.долларын барьцаа төлж, тэнсэн харгалзах ял болгохыг хүссэн юм.

Мөн хэргийн протоколд тэмдэглэгдсэн шил гээд байгаа зүйл нь пивоны хагархай шил байсан хэмээн хохирогчийн тал мэдүүлсэн бол сэжигтний талаас тэр нь дарсны хундага байсан хэмээн мэдүүлээд байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж