Засгийн газрын ээлжит хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар
Хөрөнгө гаргах тухай, Зарим гэрээ, хэлэлцээрийг цуцлах тухай,  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, “Сонгодог урлаг- II үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрөөс баримтлах соёлын бодлого шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг авч хэлэлцэх юм байна. Мөн “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн амьдрал, үйл ажиллагааны талаар баримтат уран сайхны кино бүтээх тухай, Шинжлэх ухааны салбарын шагнал олгох тухай, Газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай, Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг авч хэлэлцэнэ. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай,  Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай, Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

                                                      Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж