Иргэд Ерөнхийлөгчид итгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Иргэд Ерөнхийлөгчид итгэж байна

www.news.mn сайт, “Ардын эрх” сонин ирэх жилд иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан 805 тэрбум төгрөгийн асуудлаар цуврал нийтлэл бичихийн зэрэгцээ уншигч, хэрэглэгчдийнхээ дунд хэлэлцүүлэг, санал асуулга явуулж буй. Бидний гол санаа иргэдэд бэлэн мөнгө олгох нь эдийн засагт ямар нөлөөтэйг хөндөхийн зэрэгцээ 805 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тараалгүйгээр ямар бүтээн байгуулалт хийж болох вэ гэдэгт чиглэгдэж байгаа юм.

УИХ ирэх жилийн төсвийг арваннэгдүгээр сарын 25-нд баталсан. Хуульд заасан ёсоор хууль хүчин төгөлдөр ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Энэ хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа юм. Тиймээс ирэх оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт сар болгон 21 мянга, жилд нийтдээ 805 тэрбум төгрөгийг тараах тухай УИХ-ын шийдвэрт хориг тавих эр зориг Ерөнхийлөгчөөс гарах болов уу гэдгийг бид өмнөх дугаартаа цувралаар хөндөн бичсэн. Ерөнхийлөгчид хаягласан энэ бичлэгт www.news.mn сайтын уншигчид хэрхэн санал, сэтгэгдэл үлдээснийг товчлон нийтэлж байна.

Tulga: 21мянгыг хүмүүст тараах нь хэнд ч ашиггүй гэдгийг улсын УИХ-ын гишүүд хэнээс ч илүү мэдэж байгаа ч амлалтаа биелүүлдэг хүн болох гэж улсын эрх ашгийг гаргуунд гаргаж байна.

Зочин: Ерөнхийлөгчөө хориг тавиарай бид дэмжинэ.

iRiver: Сард 21 мянган төгрөг авч юу хийх юм бэ тэрний оронд аваагүй байсан нь дээр ерөнхийлэгчтэй итгэж байна хориг тавиарай.

Ёндон: Элбэгээ дүү минь, би хуучнаар МАХН ын үнэнч гишүүн хүн байна. Энэ 800 гаруй тэрбум төгрөгийг битгий тараагаачээ. Энэ мөнгөөр нийслэл хотдоо бүтээн байгуулалт хий. Сайхан дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн барь. Энэ бол бүх ард түмний хөрөнгө гэдгийг ард түмэнд ойлгуул. Гэхдээ хувьчилж болохгүй, төрийн мэдэлд байх ёстой. Эсвэл нэгдсэн том эмнэлэг барь. 1-р эмнэлэг чинь одоо багадаж байна. Холхон зайтай газар гадна талын тохижилт сайхантай том эмнэлэг барь. Нэг хүн 21000 төгрөгөөр яах юм бэ. Архичингуудад ганцхан өдрийн архины мөнгө шүү дээ. Таныг хориг тавихад Монголын бүх ард түмэн дэмжинэ гэдэгт найдаж байна. Таны нэр хүнд өснө үү гэхээс ард түмнээсээ мөнгө харамласан муу Ерөнхийлөгч болохгүй шүү.

MNG:
Хориг тавихыг маш их дэмжиж байна. Энд хэн нэгэнд хариуцлага тооцохоос илүү ард түмний нуруунд дааж давшгүй ачаа үүрүүлнэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ц.Элбэглорж хориг тавьснаар ард түмэнд амласнаасаа хэдэн 100 дахин сайн үйл хийж байгаа гэсэн үг. Карьер хөөх биш ард түмнээ бодож байж ард түмний Ерөнхийлөгч болно. Тэгээд энэ их бэлэн мөнгийг өгүүлэхгүй байх талаар санал нийлж бйагаа хүмүүс нэгдээд ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж бодож байна. Монгол Улсын ирээдүйн төлөө үүнийг хийх хэрэгтэй.

Зочин: Мөнгө тараах гэж байгаа нь сонгуулийн өгөөш.

Зочин: Ерөнхийлөгч өө, ард түмэн таны талд шүү. Энэ их мөнгийг гарын салаагаараа урсгаж огт болохгүй. Ирээдүй хойч болсон үр хүүхдээ ажлын байртай болгох нь өнөөдрийн 21000 төгрөгөөс илүү чухал байна. Ажилгүй байхын зовлонг сайн ойлгож, ард түмэндээ хандсан тэднийгээ гэвэл баярлана.

Зочин: 76 гишүүнийхээ хийсэн төсөв ухаантай юманд хориг тавиад өгөөч ээ. Наадуул чинь санаатайгаар Монгол улсыг Африк болгох гээд байна. Хүнд тараах гээд бйагаа мөнгөөрөө үйлдвэр, төмөр зам, дулааны цахилгаан станц зэргийг барьвал яасан юм бэ. Та санаа оноогоо хэлээд өгөөч.

Баясаа: Хэдхэн хоногийн өмнө Хятадын тусламжаар барьж байгуулаад нээлтийг нь хийсэн Спортын шинэ ордныг барихад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Гэтэл бид ийм ордон тавыг барих мөнгийг хувааж аваад идэх гэж байна. Ядаж одоо яая даа гэсэн цэнгэлдэх хүрээлэн хоёрыг, сонгодог урлаг, драм, урлагийн яая даа гэсэн барилгууд барьж болно биз дээ. Ёстой толгой ажиллахгүй малнууд юм аа.

Zaya:
Би бол ядуу хүн. Гэхдээ надад энэ мөнгө хэрэггүй. 21000 төгрөгтэй, төгрөггүй монголчууд амьдраад л байна. Энэ мөнгийг олгосноор эдийн засагт сөрөг үр дагавар гарахыг дурын дурак ойлгож байхад юу гэж ингэж байдаг юм бэ. Сонгуулийн амлалт л гэх юм. Тэртэй тэргүй та нар гарсан, худлаа хэлсэн. Ард түмэн тэр мөнгийг чин нэхэхгүй ээ. Харин тэр мөнгөө хүний тоогоор нь хувиарлаад орон нутаг хөгжүүлэх санд хувиарлачих. Бид иргэдийн төлөөлөлтэйгөө ярьж байгаад орон нутгаа хөгжүүлэхэд зориулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж