Охиных нь өмгөөлөгч Оливье Мецнер тэдэнд дайсагнах үндэслэл алга болсон учир гурван жил үргэлжилсэн шүүхийн ажиллагаа зогссон гэлээ.
L’Oreal компанийн эзэгтэй, 88 настай Лилиан гэрэл зурагчин Франсуа-Мари Баньетай холбоогоо таслан түүнийг өөрийн гэрээслэлээс хассан гэж зарласны дараа ээж охин хоёр эвлэрчээ. Өмнө нь, охин эхийгээ ухаан муудсан учраас хайртай гэрэл зурагчнаа хэтэрхий үнэтэй бэлгээр даран нэг тэрбум орчим евро зарцуулсан гэж байв. Эх нь түүний хариуд охиныхоо зүгээс ирж байгаа “сэтгэл санааны дарамтаас хамгаалахыг шүүхээс хүсэн эрүүл ухаанаар бэлэг дурсгалаа өгч байсан гэж байлаа. Хоёр эмэгтэй амьдралаас Банье хасагдсан учир тэдэнд сөргөлдөх шалтгаан үгүй болжээ.
Лилиан Бетанкурын хөрөнгө нь 20 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тэрээр энэ хөрөнгөөсөө багагүй мөнгийг өмгөөлөгч нарын хөлсөнд өгч байна. Одоо түүнийг Николя Саркозийн сонгуулийн компанид мөнгө өгсөн хэрэг ба татвараас зугтсан гэх хэрэгт холбогдуулаад байгаа билээ.