“God of War 3” - Бурхдаас хариугаа авах цаг ирлээ | News.MN

“God of War 3” – Бурхдаас хариугаа авах цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“God of War 3” – Бурхдаас хариугаа авах цаг ирлээ

Хүн бүрт өөрийн гэсэн сонирхол байдаг. Гэрэл зураг авах, зураг зурах, компьютер тоглоом тоглох, спортоор хичээллэх, төрөл бүрийн хоол хийх гэхчилэн олон төрлийн зугаацах арга бий. Гэхдээ орчин үеийн залуусын хамгийн сонирхол татаж байгаа зүйл бол яахын аргагүй видео тоглоом юм. Ихэнх өсвөр насны хүүхдүүдийн сонирхолд хамгийн түрүүнд видео тоглоом тавигддаг.

Тоглох толгоомоо сонгохдоо хамгийн сайныг нь шилж сонгодог мэдрэмжтэй залуусын дараачийн сонголт бол “God оf War 3”. Энэ “домог”-ийн талаар геймерчид сонсоо биз. Тоглоомын зохиол маш сонирхолтой. Бид дайны бурхныг хөнөөж, түүний бүх хүч чадлыг авсан Кратос нэртэй спартаны дүрээр тоглох болно. Өөрийн хийсэн хэргийнхээ төлөө том төлөөс төлсөн Кратос одоо өөрийн биеэр эртний Грецийн хараагдсан газар руу дайрч, дэлхийг хауст хүргэнэ. Өөрийн хараалаа арилгахын тулд тэр өнгөрсөн үеийнхээ бүхэл аймшигтай нүүр тулах болно. Манай баатар маш бат бөх тэвчээртэй, өндөр хурд болон хүчийг эзэмшсэн. Мөн түүнчлэн Кратос явцын дунд олон ид шидийг эзэмшинэ.
Удаан хүлээсний эцэст тоглоомын хоёр цувралын дараа шинэ анги нь гарлаа. Гурав дахь цувралыг өмнөхтэй нь харьцуулбал, хамаагуй илүү, гол дүр нь илүү хүчтэй, олон төрлийн байлдааны арга барилтай, илүү цэвэр эзэмшилт, илүү ууртай, найдвартай болжээ. Нэг дэлгэцэнд харагдах түүний дайсны тоо нь 15-аас 50 хүртэл ихэссэн. Энэ цуврал нь байж болох хамгийн өндөр төвшинд хийгдсэн байна. Өндөр дүрслэл, шилмэл дуу бүхий энэ цувралд гол дүр маань өөрийн хараалаасаа ангижрах юм.

Гуравдугаар сарын сүүлээр гарсан энэ тоглоом одоогоор зөвхөн “Sony PS3” тоглоомын консолын хувилбар нь гарсан байна. За амжилт хүсье.

Дэлгэрэнгүйг http://www.godofwar.com хаягаас үзээрэй.

Б.Өлзий

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chaminbayr 2010-04-08 203.160.50.23

terroresmiin talaar medeelel tawaichee vzeh uym oldohgvi baina

Avatar

zochin 2010-04-08 137.92.97.111

za ene uuruu jinhene hutsaj bn daa 3 sariin dunduur garsan togloom shdee yu ni deer ve bgaan tsag vyeesee hotsrood bn haha

Avatar

Зочин 2010-04-08 202.179.20.138

Ta tsugluulsan uzeh durtai kinogoo gertee CD-r ni hadgalhad zai ezleed tugutei bnuuTegvel asar ih bagtaamjtai zuuvuriin super hard garsan bnTa PC dehi buh medeelelCD deerh buh kinoogoo ene hardnd hagalah bolomjtoiBagtaamj ni 4TB buyu 6000GB hemjeeteiHard ni buh turuliin zalguurii orolttoi bolohoor ta geriinhee TVPC zergiig ene hardnd holbool bolooDurtai kinogoo shuud hardnaasaa geriinhee TV-r damjuulaad uzeh bolomjtoi bolno Utas 88664040

Avatar

Зочин 2010-04-08 123.120.71.97

h****** ali deer ued garsan togloomiig shaaj uguh yumaa 3 dugaar sariin suul gehed chine bi toglood duusgatsan blaa da kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж