Махчин загас нэгэн эмэгтэйн өгзөг, гарыг хазжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр герман эмэгтэй тэр даруйдаа нас барсан бөгөөд цогцсын хэсгийг далайгаас гаргаж авсан байна.
Уг хэргийн дараа Шарм-эль-Шейхын өмнө хэсгийн ганцхан амралт Рас-Мохаммедаас бусад наранд шарлагын бүх эргийн амралтуудын усан спортын зугаа цэнгэлийн газрыг хаасан байв. Хэрэг явдалд үнэлгээ хийлгэхээр гадны мэргэжилтнүүдийг Египет уриад хүлээж байгаа ажээ. Дэлхийн янз бүрийн орны мэргэжилтнүүд акула загас яагаад хүнд халдах болсон шалтгаанд тайлбар өгөх гэнэ. Египетийн Жуулчлалын сайд Зухайр Гарана (Zuhair Garana) хэлэхдээ өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй учраас тэдэнд өгөх тайлбар алга гэсэн байв.
Сонордуулахад, акула загас өнгөрсөн долоо хоногт гурван орос, нэг украин жуулчдад довтолжээ. Тэд эргээс холгүй буудлынхаа ойролцоох далайд шумбаж байсан гэнэ. Арванхоёрдугаар сарын 1-нд тэр загас хоёр орос жуулчин эмэгтэйн гарыг тас хазсан ба нэг нь хөлөө бас тасдуулжээ. Хазуулсан нэг эмэгтэй нь хожим зүрхний шигдээст орсон байлаа. Далайн ёроолд шумбах дайвангийн багш нь тэр загасыг хөөж чадаагүй ажээ. Үүнээс нэг хоногийн өмнө өөр нэг орос эрэгтэй, украин эмэгтэй хоёрт тэр загас довтолсон байлаа.
Нутгийн эрх мэдэлтнүүд жуулчдад нэг загас л халдсан гэж үзэж байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэдэнд халдсан гэх акулуудыг барьсан гэж мэдээлсэн ба баасан гаригт зугаа цэнгээний ажиллагаагаа тэнд дахин нээсэн байв. Бусад бие даасан мэргэжилтнүүд алуурчин акула баригдсан гэдэгт итгэл муутай байсан нь үнэн болов. Түүнийг герман хөгшний үхэл баталж байна.
Дашрамд дурьдахад, 2008 онд Туркийн далайн эргийн амралтын бүсэд акулууд довтолсон юм. Анх удаагаа Туркийн баруун эрэг орчимд олон тооны акулууд орж ирсэн байлаа. Олон амралт хаагдан усанд шумбахыг хориглосон байв. Акула загас өнгөрсөн жилд Испанийн эргээр харагдсан юм. Гэвч мэргэжилтнүүд тэр акулаг шархадсан эсвэл ямар нэг өвчтэй гээд бариагүй орхисон байна.
Ер нь бол акула гэхээс хүн л акулад аюул авчирдаг. Атлантын далайн баруун хойд бүсийн акулын тоо хүний үйл ажиллагаанаас болон 25 хувиар сүүлийн жилүүдэд буурчээ. Энэ загасны амьдрал орчны ялимгүй өөрчлөлөөс ихээхэн хамаардаг. Тухайлбал, шүрэн арлын хар жигүүрт гэх хэдэн акула загасыг Их Британийн усан санд тавьсны дараа бүгд үхсэн байв. Усны хэм нь тэдний дассанаас хэдхэн градусаар бага байжээ.