Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус хүйтэн

Өнөөдөр нутгийн баруун хагаст  үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар салхи түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 7-12 хүйтэн,  Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус дулаан.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр 1-3 градус хүйтэн байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт:  16 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж