Ц.Шинэбаяр бүлэгт үлдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр бүлэгт үлдэхгүй

Манай бүлэг МАН-ын бүлэг боллоо гэдгээ УИХ-ын даргад танилцуулж, бүлгээс илгээсэн бичгийг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулсан гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондогоос бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Танай намын бүлэгт харь­яалагдаж бай­сан Ц.Ши­нэ­­баяр гишүүн ямар журмаар бүлгээс гар­сан бэ. Хэлж мэдэгдсэн үү?

-Ц.Шинэбаяр гишүү­ний хувьд бүлэг дээр хэлж ярилцсан зүйлгүй. Бүлэг дээр гишүүнийг намаас хасах тухай асуудал байхгүй.

-Гишүүн бүлгээс яаж гардаг вэ. Өргөдөл өгдөг үү, автоматаар гардаг юм уу. Ц.Шинэбаяр гишүүн одоо сул гишүүн гэж явах уу?

-Өргөдөл өгөөгүй. Би­­дэнд түүнийг шийдэх та­лаар ярьсан зүйл ч алга. Яг бүлэг дээр орж ирж асуудал хөндөгдөөгүй. Ц.Шинэбаяр гишүүн өө­рөө мэдээлэл хийхдээ МАХН-даа үлдсэн учраас энэ бүлэгт багтахгүй гэ­сэн санаа хэлж байх шиг бай­сан. Тийм тохиолдолд бүлэгт үлдэнэ гэсэн ойл­голт байхгүй болох байх.

-Ц.Шинэбаяр гишүүн бүлгийнхээ хуралд суухгүй байгаа юу?

-Суухгүй байна.

-Танай бүлгийн удирдлага албан ёсоор гишүүнтэй уулзсан болов уу?

-Д.Лүндээжанцан дар­га гурван удаа уулзаж санал бодол солилцсон байсан. Ц.Шинэбаяр ги­шүүн бүлгийн хуралд суу­на ч гээгүй, суухгүй ч гэж хэлээгүй юм билээ. Д.Лүндээ­жанцан дарга сон­­голт чинь зөв үү, нухац­тай бодоорой гэж зөвлөх маягаар уулзсан байна лээ.

-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Ц.Шинэбаяр гишүүнд бодох цаг хуга­цаа өгье гэсэн байсан. Бүлгийн зүгээс тийм зүйл хэлсэн үү?

-Тийм зүйл хэлээгүй. Яагаад гэвэл бүлэгт энэ тухай асуудал яригдаагүй.

-Ц.Батбаяр гишүүн өн­гөр­сөн зургадугаар сараас бүлгийн хуралд суугаагүй гэсэн.
 
Тэр ямар учиртай вэ?

-Ц.Батбаяр гишүүн бүл­­­­­­­гийн хуралд алдаг оног сууж яваа. Огт суугаагүй ч биш юм. “Утаагүй Улаанбаатар” хөтөл­бөр орж ирэх үед “Их бүтээн байгуулалт” нэртэй болчихлоо. Хуучин нэрээрээ байх ёстой юм. Бүлэг буруу шийдэл гаргалаа” гэсэн маягаар гоморхсон. Заримдаа орж ирж бухимддаг байсан. Эртээд Төсвийн байнгын хорооны хурлын дараа одоо бүлгийн хуралдаа эргэж тасралтгүй сууна гэдгээ хэлж ойлголцоод явсан. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан ч уулзсан. Би ч уулзсан. Одоогоор Ц.Батбаяр гишүүн эмнэлэгт хэвтэж байна. Гадагш дотогш ч нэлээд явсан. Цаашдаа хуралд суухгүй гэсэн зүйл байхгүй.

-Хуралдаа суугаач, чухал асуудал хэлэлцэж байна гэж Ц.Батбаяр гишүүнд сануулж байсан удаа бий юү?

-Нэг их тусгайлж хэлсэн зүйлгүй. Бүлгийн хурал болно гэдгийг бүх гишүүндээ мессэжээр мэдээлдэг. Гишүүд ирж суудаг.

-Бүлгийн дүрэм гэж байдаг уу?

-Байдаг. Хэрэв гишүүн бүлгээс гарахаар бол өргөд­лөө өгнө.

-Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд сануул­га өгдөг үү?

-Сануулга өгнө. Ан­хаа­руулна. Сүүлийн бүл­гийн хурал дээр гэхэд ирцээ чангаруулъя гэж ярилцсан. Долоо хоног бүрийн ажлын хэсэг, бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны ирцийг сам­бар дээр тавьж байна. Гишүү­дийн гаргасан үнэтэй саналуудыг ч 14 хоногоор нэгтгэж холбогдох газруу­дад нь хүргүүлж, хариуг мэдээлж байна.

-МАХН гэдэг нэрээр сон­гуульд орсон бүлэг МАН болсныг хууль эрх зүйн хувьд яаж зохи­цуулсан бэ?

-Улсын дээд шүүхэд МАН болсноо бүртгүүлсэн. Ганц Х үсэг л өөрчлөгдсөн. Бусад нь хэвээрээ. Тэр утгаараа бид манай бүлэг МАН-ын бүлэг боллоо гэдгээ УИХ-ын даргад та­нил­­­­­­­­цуулж, бүлгээс илгээ­сэн бичгийг УИХ-ын дар­га чуулганы хуралдаан дээр танилцуулсан. Бү­лэг бол МАН-ын бү­лэг гэсэн нэртэй болж байгаа юм байна гэд­­гийг танилцуулаад үйл ажиллагаагаа үргэлж­лүүлээд явсан.

            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж