
Далайн дээрэмчид одоогийн байдлаар нийт 23 хөлөг онгоц болон 547 иргэдийг барьцаалаад байна. Адены булан нь Европ, Азийг холбосон гол далайн зам бөгөөд нефть тээвэрлэгч хөлгүүд Адены буланг хамгийн түрүүнд дайран өнгөрдөг ажээ. Дэлхийн өдөр тутмын нефтийн нийлүүлэлтийн дөрөв орчим хувь нь тус булангаар дамжин тээвэрлэгддэг байна.
Сомалийн дээрэмчид халдлагуудыг сайтар төлөвлөж үйлдэж байгаа бөгөөд автомат зэвсэг болон пуужингийн хөдөлгүүртэй галт бөмбгүүдийг ашиглаж байна гэж далай тэнгисийн ажилтнууд мэдээлжээ. АНУ тэргүүтэй тэнгисийн холбоотны хүчин Адены буланд байрлаж, хөлөг онгоцнуудыг далайн дээрэмчдийн халдлагад өртөхөөс хамгаадж байгаа ажээ.
Б. Энхцэцэг