
Экзархиа нь сүүлийн 40 жилийн турш Грект үймээн самуун дэгдээгчид болон зүүнийг баримтлагч бүлгүүдийн гол цайз, бэхлэлт болсон газар юм. 2008 оны арванхоёрдугаар сарын 6-нд энэ газарт 16 настай Александр Григоропаулсыг цагдаагийн ажилтан буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд тэрхүү цагдаад насаар нь хорих ял онооосон байна.
Даваа гаригийн орой оюутнууд цугларч Григоропаулсын дурсгалыг хүндэтгэж, амиа алдсан газарт нь цэцэг тавьж, лаа асаасан бол 150 орчим үймээн самуун дэгдээгчид Экзархиагийн ойролцоо хогийн сав болон машин шатааж буй бичлэгийг Грекийн телевизээр дамжуулжээ. Афин хотод болон бусад гол гол хотуудад зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Грекийн удирдлагууд яаралтай, шийдэмгий аюулгүй байдлын арга хэмжээ авсан ч юүдэнтэй малгай өмссөн залуус хогийн савнуудаар хаалт хийж банк, автобусны буудлуудын шилийг хагалж, цагдаа нарын эсрэг шатдаг бөмбөгнүүдийг шидэж байжээ. Хотын төвийн авто машины зам даваагаас мягмар гаригт хаагдсан бөгөөд, жагсаал болсон газрыг бүсэлж 5000 орчим цагдаагийн ажилтнуудыг байршуулжээ.