Египетийн парламентын сонгуулийн дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Египетийн парламентын сонгуулийн дүн гарлаа

“Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн тэргүүлдэг Үндэсний ардчилсан нам нь парламентын сонгуульд эцсийн дүнгээр өрсөлдөгчөө бут цохин, 420 санал авч энэ удаагийн сонгуульд яллаа” гэж Сонгуулийн ерөнхий хорооноос даваа гаригт мэдээлжээ. Нийт 508 саналаас Үндэсний ардчилсан нам 83 хувийн саналыг авчээ. Сөрөг хүчний намууд 15 санал авсан бөгөөд “Wafd” нам зургаан санал авч гол сөрөг хүчин болжээ. Харин бие даасан намуудаас нийт 69 санал авсан байна.

Хоёр сөрөг хүчний эвслүүд болох “Muslim Brotherhood” болон “Wafd” намууд нь сонгуулийн эхний шатанд луйвар, хууль зөрчсөн явдлууд ихээр гарсан тул сонгуулийн сүүлийн шатыг эсэргүүцэхээр шийдсэн байжээ. Харин “Wafd” намын зарим гишүүд эсэргүүцэх саналыг үл тоон сүүлийн шатанд бие даан оролцсон байна.

Египетийн Ерөнхий сайд Ахмэд Назиф нь энэ удаагийн сонгуулийг Египет улсын түүхэнд хамгийн үр дүнтэй сонгууль боллоо гэж дүгнэсэн бөгөөд засгийн газраас  луйврын шалтгааныг тогтоохыг амлажээ. Гэхдээ хэд хэдэн хууль зөрчсөн үйлдлүүдийг илрүүлсэн бөгөөд тэдгээр нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. 78 сая хүн амтай Египет улс нь Ойрхи Дорнодын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж