Мөрдөн байцаагчид муу дүн авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Мөрдөн байцаагчид муу дүн авчээ

Мөрдөн байцаагчдын хуулийн мэдлэг муу байгаа нь Улсын ерөнхий  прокурорын газраас хийсэн шалгалтаар тогтоогджээ. Тус газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэнийг нэхэмжлэгч хохирогчоор тогтоож буй практик ажлыг хэрхэн хуулзүйн хүрээнд явуулж буйг 10122 эрүүгийн хэргийн материалтай танилцаж, хохирогч нэхэмжлэгчийн хүсэлт, тэдэнтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг шалгасан байна. Хуульд заасны дагуу мөрдөн байцаагч хэргийн хохирогчдод хуулийн зөвлөгөө өгөх, холбогдох тайлбар өгөөгүй 222 зөрчил илэрсэн,  түүнчлэн хохирогчоос авсан тайлбарыг хэргийн материалд тусгаагүй, тайлбар авсан эсэх нь тодорхойгүй гэх мэтийн зөрчил илэрчээ.

Н.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж