Арваннэгдүгээр сарын 27-нд Алматаас Монголын Толгойтын баазад цагаан будаа ачсан 25 вагоныг илгээсэн байна. Энэ хүмүүнлэгийн тусламжийг Монголд эдийн засгийн байдал хүнд байгаа учраас явуулсан гэж "Интерфакс-Казахстан" мэдээлжээ.
Алматын Онцгой байдлын албанаас мэдээлснээр Толгойтын станцад ачааг Монголын Онц байдлын яам хүлээн авсан байна.
Сүүлийн гурван жилийн дотор Казахстаны Онц байдлын яамны улсын нөөцийн газраас дэлхийн 11 оронд туслах хүмүүнлэгийн тусламжийг илгээж байгаа ажээ. Тэдний тоонд Хятад, Өмнөд Осети, Гүрж, Украин, Молдав байгаа.
Ш.Мягмар