Дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг бөөсөнд баригджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян эмэгтэйн нэг бөөсөнд баригджээ

Фото: ISRAland/AP

Манай үеийн хамгийн хүчирхэг, хамгийн нэртэй эмэгтэйчүүдийн нэг тийм сэжиг хүрмээр зүйлд орооцолдсон гэхэд итгэмээргүй.

Уламжлал болсноор бөөс нь ядуу зүдүү хүмүүсийнх гэж хэлэгддэг ч энэ гайтай дэлхийн шоу бизнесийн хамгийн баян эмэгтэй, дуучин, жүжигчин Мадонна (Madonna) таарчээ.

Түүний өөрийнх нь хэлснээр түүний бүх хүүхдүүд бөөсдсөн гэнэ. Тэдний хэн нэг нь сургуулиасаа тэр гайг авчирсан бололтой. Шимэгчдийг илрүүлэнгүүтээ дуучин өөрийн хүүхдүүдийг цэвэрлэн эмчилж, гэртээ бүрэн хэмжээний ариутгал хийсэн гэж ярьжээ.

Эх сурвалж: ISRA.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж