
Тус хэлтсийнхэн оны эхнээс сум бүрт орлогын болон ногдуулалтын төлөвлөгөө өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.
Аравдугаар сарын байдлаар 1552 иргэнийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж, 226,7 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд оруулаад байна. Мөн эрүүл мэндийн даатгалд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд, ажил хөдөлмөр эрхлээгүй 6811 хүнийг хамруулан 72,9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд оруулжээ.
Р.Бумдарь