Б.Хурцын бэлтгэл шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Б.Хурцын бэлтгэл шүүх хурал болно

Их Британийн шоронд хоригдож буй Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн бэлтгэл шүүх хурал маргааш болно. Бэлтгэл хуралдаанд тэрбээр өөрийн биеэр оролцохгүй, хоригдож буй өрөөнөөсөө шүүгч нартай видеогоор харилцах юм байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Хурцын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Болороос тодруулахад” Бэлтгэл шүүх хурал гэдэг нь баримтаа цуглуулж, урьдчилан харилцан ярилцана. Хэрэв яллагч тал “Танай асуудал зөв” гэж үзвэл хэргийг татах нөхцөл байж болох талтай” гэв. Тус улсын нутаг  дэвсгэрт Олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгээр баривчлагдсан Б.Хурцад холбогдох шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр болох юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж