Радио телевизийн академи байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Радио телевизийн академи байгууллаа

“Монголын радио телевизийн академи” төрийн бус байгууллага байгуулагдаж анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Радио телевизийн салбар тодорхой стандарттай, нэгдсэн бодлоготой байж, боловсон хүчнийг бэлтгэхдээ зөвхөн оюутны ширээнд сургалт явуулах бус мэргэшүүлж, байнга чанаржуулж байх шаардлагатайг гэж үзэн тус академийг байгуулжээ.

Энэ академид радио телевизүүд нэгдээд зогсохгүй Монголын хэвлэл мэдээллийн бусад байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлзүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулиуд энэ академид нэгджээ. Өчигдөр “Монголын радио телевизийн академи”-г үүсгэн байгуулагчид хуралдаж, дүрэм журмаа хэлэлцлээ. Академийн ерөнхийлөгчөөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг сонгосон байна. Радио телевизийн академид МҮОНРТ, ТВ 9, ТВ 8, Боловсрол суваг, Е телевиз болон сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд нэгдээд байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж